2021.12.16
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Хууль батлагдсанаар нийтийн эрх ашгийг хохироосон хэргүүдийг илрүүлэх боломж бүрдэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:

"Хуулийн төсөл сайн боловсруулсан байна. Ажлын хэсэг сайн ажиллажээ. Хууль батлагдсанаар Үндсэн хуульд заасан Монгол Улсын төрийн эрх барих дээд байгуулага УИХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэрэгжүүлж ажиллах нөхцөл бүрдэнэ.

1. Энэ илрээгүй олон арван жил сунжирч буй хэргийг нэг талд нь гаргах. төрийн өндөр дээд албан тушаалтан, Шулуун хэлэхэд Ерөнхий сайд нарын, нийтийн эрх ашгийг хохироосон нөхдүүд гадаадаас ирэхгүй байгаа зарим нөхдүүдийн асуудал дэлхий даяар дэлгэгдсэн байж байна. Хэрвээ хүний нэр төрд халдсан бол хариуцлага хүлээх ёстой. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хуулийн байгууллага татан буугдах ёстой гэж хувьдаа бодож байна. Энэ мэт асуудлууд Монголд орж ирээд шүүх байгууллагад шилжээд таг хаагдсан байгаа. Үүнийг яах вэ? Ард нь олон асуудал ч бий. 

Иргэд ч хэлж байна. Олон хээл хахуультай холбоотой, олон тэрбумын хэрэг яригддаг ч эргээд намждаг. Ж.Сүхбаатар гишүүний хэлсэнчлэн иймэрхүү асуудлыг хянан шалгах хууль батлагдаад, түр хороо байгуулагдаад холбогдох баримтаар нь тодорхой гаргана. Үнэн худал гэдгийг тогтоож, улс төрийн зорилгоор гүтгэсэн бол хар цагаанаар нь ялгаад гаргадаг байх ёстой. Энэ чиглэлээр хуульд ямар заалт орж байгаа вэ?

2. УИХ-ын гишүүдийн хариуцлага хамгийн чухал. Тиймээс манай байнгын хорооноос энэ асуудлыг тавьдаг. Мөн УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн асуудал нэлээн эрчимтэй явж байгаад талархаж байгаа."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ