НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэлээ
2021.12.22
Барилга, Хот байгуулалт

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хурал болж, 2021 оны төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ. Тус зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хурлын үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар мэдээлэл хийж, цаашид нийслэл дүүргийн төлөвлөлтөд тусгах ажлын санал, авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан 2022 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн ойлголттой болгох, төр-хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн бодлогын зөвлөмжийг гарган, хэрэгжилтэд хяналт тавих, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашигласан төсөл арга хэмжээг төлөвлөж ажиллахыг онцолсон юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гал түймэр болон үер усны гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг нийт долоон чиглэлийн хүрээнд 40 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2021 онд авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл 96.5 хувийн биелэлттэй байна.

ШИНЭ МЭДЭЭ