МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Боловсролын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2021.12.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Боловсролын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо “Боловсролын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Чингис хаан хотод 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монголын боловсролын шинэчлэл”, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин “Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга”, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч Монгол хүүхэд хөтөлбөрийн мөн чанар зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага, онцлогууд” сэдвээр тус тус илтгэл тавихын зэрэгцээ салбарын яамнаас Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Боловсролын багц хуулийн төслийн талаар танилцуулсан.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүдээс гадна Боловсрол, шинжлэх ухааны яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын холбогдох албан тушаалтнуудаас гадна аймгийн боловсролын байгууллагын 300 гаруй багш, албан хаагчид оролцож, боловсролын салбар дахь тулгамдсан асуудал, эрх зүйн орчинг сайжруулах, хичээлийн хоцрогдлыг арилгах асуудлаар чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлж, хэлэлцүүлгээс нэгдсэн зөвлөмж гаргахаар тогтов.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын алба

ШИНЭ МЭДЭЭ