МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Монгол хүн” эссе бичлэгийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа
2021.12.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Монгол хүн” эссе бичлэгийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа

УИХ-ын гишүүн П.Анужин Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол хүн” эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шинэ оны өмнө дүгнэж ялагчдыг нь тодрууллаа.

Уралдаанд эхний байр эзэлсэн 6 сурагч, шилдэг 20 хүүхдийг өглөөний цайнд урьж, шагналыг нь  гардуулсан юм. Шилдэг эссэ бичсэн хүүхдүүддээ мөнгөн шагнал, бэлэг мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазарын шинэ жилийн мэндчилгээг бэлгийн хамт өгсөн байна.

УИХ-ын гишүүн П.Анужин, сурагч Б.Анужингийн хамт 

“Монгол хүн” эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг СХД-ийн лаборатори “Ирээдүй” цогцолборын сурагч Б.Анужин эзэллээ. Сурагч Б.Анужин “Маш амархан мэт сэдэв ч бичихэд тийм биш байлаа. Эссэ бол би гэдэг, бодол минь хүмүүст хүрсэнд баярлалаа” гэжээ. Тэрээр эссэндээ:

 “Монгол хүн” гэх энэ том сэдвийн дор оюунд буй бодлоо зүрх сэтгэлдээ нэвчүүлж, цаасан дээр буулгахуйд, би сая л Монгол хүн гэдгээ ухаарав. Энэ ухаарал “Би Монгол хүн” гэж цээжээ дэлдэх эрс, “Монгол ялна” гэсэн уриат төрийн намын үзэл шиг байсангүй. Би хэн бэ? гэж хэзээ нэгэн цагт өөрөөсөө асууж байсан удаа бий юу? Алдхан биендээ буй сэтгэлээ харж чаддаг билүү? Хорвоотой дөнгөж танилцаж буй балчир хүүхдээс ч илүүтэй асуух зүйл, өөртэйгөө хөөрөлдөх сэдэв ямагт гарч ирээд байдагт би гайхаж, хэмжээлшгүй уудам энэ орчлонг биширдэг.

Хүн гэдэг амьд бүхнийг алаггүй хайрлагч “сэтгэлт” оршихуй бөгөөд энэ орчлонгийн амьтай бүхний сайн, муугийн туйл болсон сэтгэлийн амьтан. Хүн гэдэг бурхны “нээлт” байсан сан бол үүнээс илүү нээлт энэ ертөнцөд үгүй байх байсан биз.

Цаг хугацаа гэгч амьдралын шалгуурт хорвоогийн ихэнх зүйл хувьсан өөрчлөгдөх боловч, хувирч үл болох ганц зүйл нь “Хүн чанар, хүний мөс” юм. Даяаршлын энэ үед Монгол хүн “Монгол хүн” чигээрээ үлдэх нь түүх соёлоо хадгалан түгээх, Монголыг “Монгол” чигээр нь тамгалан үлдээх цор ганц арга зам гэхэд үл хэлсдэнэ.

Дэлхий дахин Монголыг түүхээр нь, агуу Их Чингис хаанаар нь мэддэг шиг, өнөө үед Монголыг “Монгол хүн”-ээр нь таньдаг болоосой гэх хүсэл сая сэтгэлд минь харвав.

Монголчууд бидэнд өнөөдөр бахархах бахархал, шүтэх шүтээн үгүйлэгдэж буй мэт санагдана. Энэ цаг үед энэ их хийрхэл, хөөрцөглөл, хоосон омгорхол, үзэн ядах, гадуурхах сэтгэлгээ “үндсэрхэг үзэл” гэж тодорхойлохоос илүүтэйгээр их ухаан, хөдөлмөр, тэмцэл бидэнд хэрэгтэй. Монгол хүнд бусдад байхгүй их бие сэтгэлийн тэвчээр, ур ухаан, авьяас чадвар, түүх соёл бий. Дэлхийд гуравхан сая Монголчууд бидний үнэ цэнэ энгүй их. Монгол хүн гэж хэн бэ?

Дэлхийг байлдан дагуулсан олон зууны тэртээх түүхтэй өвөл дээдсийн цусаа урсган хамгаалсан алтан газар шороон дээр төрсөн их хувьтай хүн.

Монгол хүн – Гал халуун сэтгэлдээ хөтлөгдөн морь, ухаан хоёроо зөв залан чиглүүлж өөрийг, өрөөлийг бүлээхэн сэтгэлдээ ялгалгүй хайрлагч, түүх соёл, хайр халамжийг харамгүй түгээгч… Та монгол хүн мөн үү?” хэмээн бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ