МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.22
Зам, Тээвэр

Б.Дэлгэрсайхан: Орон сууцны хороолол барьж байгаа ААН-үүдэд сургууль, цэцэрлэгийг давхар барьдаг шаардлага тавьдаг болох нь зүйтэй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2021,12,22-ны хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Газар аваад орон сууцны хороолол барьж байгаа компаниудад сургууль ,цэцэрлэг барих тал дээр хуульчилж өгөх хэрэгтэй. Ингэж байж түгжрэл шийдэгдэнэ.Төр төр шиг байж шаардлага тавьж чаддаг байх хэрэгтэй. Дагуул хотод анхаарал тавьж хотоо тэлэх хэрэгтэй. Дэд бүтцийн шийдэж чадвал ажил явагдана. Хотын дарга нар тухайн цаг үедээ сайн аил хийсэн, жишээ нь уулын замыг барьсан хүнд талархаж явдаг.

ШИНЭ МЭДЭЭ