МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.22
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Олон улсын зээлийн зарцуулалтын хяналт тавьдаг байх нь зүйтэй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2021,12,22-ны хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Олон улсын зээл хөтөлбөр авахдаа би мөнгөө төлж байгаа учраас би дүрмээ зохионо гэдэг зүйл байж болохгүй. Үүний тод жишээ бол Азийн хөгжлийн банкны зээлээр баригдаж байгаа Дарханы зам. Азийн хөгжлийн банк Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд тэндээ журам гаргасан, үүнийгээ тулгасан. Энэ журмаар нь олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг нэг ч компани Монголд байхгүй. Санхүү, хүн хүч, техникийн босгын давж чадахгүй учраас Монгол компани шалгараагүй. Хэн хариуцлага хүлээх вэ гэхээр хятад компани.

Түүнийг нь хөөгөөд гаргана гэхээр төсөл тэр чигээрээ зогсоно, Олон улсын арбитрын шүүхээр яваад манай талын буруу гэж үзвэл манайх төлбөр төлнө. Ингээд гацаа болно. Ажил явж байхад маш их асуудал гардаг иймд Сангийн яам хариуцлага авдаг болох хэрэгтэй. Мөн гэрээнд манай талд ашигтай байхаар заалт оруулах хэрэгтэй. Гудамж төсөл хэрэгжсэн. Өргөн явж байгаад, нарийн зам болдог. Мөн зөвлөгөө, сургалт гээд эргээд мөнгө аваад явчихдаг. Гадны компани орж ирээд ажил хийдэггүй.Үүнийг анхаарах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ