МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжив
2021.12.22
Гадаад харилцаа

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.22/ хуралдаан 10 цаг 12 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хийсэн юм.

Манай улс анх 1995 онд чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болсон бөгөөд 2002 онд Чөлөөт бүсийн тухай хуулийг баталжээ. Уг хууль 2015 он хүртэл мөрдөгдөж байгаад мөн онд Улсын Их Хурал хуулийг шинэчлэн найруулж баталсан. Шинэчилсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт "Хил дамнасан чөлөөт бүс гэж хил залгаа улсын хилиин боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ’ , 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна" гэж тус тус заажээ.

Эрх зүйн энэ зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 ra-raap тогтоосон байна. Засгийн газрын мөн оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба бий болгожээ. Улмаар Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд здийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд yr төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын бүтээн байгуулалтын болон дэд бутцийн ажил хийгджээ.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох үүднээс сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулахад анхаарч, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх хүрээнд 2016 оны тавдугаар сард Замын-Үүд, Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. Улмаар дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Еренхий сайдын 2018 оны 16 дугаар захирамжаар Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүc байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хууль, эрх зүйн орчны угтвар нөхцөл бий болсон, эдийн засгийн хамтын ажиллагааны бүc байгуулах техникийн болон эдийн засгийн бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар 2018 онд "Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай" xoëp улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн теслийг санаачлан боловсруулж, төслийг Засгийн газрын түвшинд удаа дараа хэлэлцээд хятадын талд хүргүүлжээ. Хятадын тал 2019 оны хоёрдугаар сард манай Засгийн газраас хүргүүлсэн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, тодорхой саналаа ирүүлснийг ажлын хэсэг дахин боловсруулж, холбогдох яамдын саналыг авч төсөлд тусган 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хятадын талтай ойлголцлын зерүүтэй зарим асуудлаар хэлэлцээ хийж, харилцан тохиролцохыг даалгасны дагуу xoëp талын ажлын хэсэг мөн оны гуравдугаар сарын 11-12-ны едрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо уулзалт, хэлэлцээ хийж, xoëp талын ажлын хэсгүүд ойлголцлын зөрүүтэй саналаа нэгтгэн хэлэлцээрийн төслийг үзэглэсэн байна.

Улмаар Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний едрийн хуралдаанаар xoëp талын ажлын хэсгийн үзэглэсэн хэлзлцээрийн төслийг дахин хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр ирүүлсний дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр захирамжийг үндэслэн 2019 оны зургаадугаар capын 4-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлэлцээрт гарын үсэг зурж байгуулжээ. Иймээс хоёр улсын Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтыг “3.1.11.эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг.”, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг “6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу эдинй засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна.” гэж тус тус өөрчлөн найруулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийг соёрхон баталсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Чөлөөт бүсийн тухай хульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтцийн ажил ямар явцтай байгаа, ажил хэдийд жигдрэх боломжтой, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төлөвлөлтийн талаар хоёр талд ойлголтын зөрүү байгаа эсэх зэргийг ажлын хэсгээс асууж хариулт авсан юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэ хэлэлцээр чухал ач холбогдолтой. Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр үр дүнтэй хэрэгжих бүрэн боломжтой. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулагдсанаар хоёр хөрш улстай худалдаа, эдийн засгийн коридор байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах, улмаар ЕвроАзийн бүсийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ, урт хугацаанд шинэ дэвшилтэт технологи нутагшуулах боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч А.Энхзул гишүүдийн асуултад, одоогоор манай чөлөөт бүсэд 66 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар газар эзэмшиж байгаа. Үүнээс 7 нь барилга байгууламжаа бариад эхэлсэн. Захирагчийн ажлын албанаас чөлөөт бүсийн дэд бүтцийн станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлэх, тогтвортой менежмент бүхий үйл ажиллагааг дэмжих, чөлөөт бүсэд боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлыг үе шаттайгаар хийж байна. “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламж барьж байгуулсан. Цахилгаан станц бүрэн хүчин чадлаар ажиллавал чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг цахилгаанаар бүрэн хангах боломжтой.

"Замын-Үүд" чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ойрын хугацаанд байнгын ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Хэлэлцээр хараахан соёрхон батлагдаагүй учраас одоохондоо хөрөнгө оруулалтын асуудал хүлээгдэж байна. Хятадын талтай ойлголтын ямар нэг зөрүү байхгүй. Төлөвлөлтөө харилцан уялдаатай зохицуулахаар хэлэлцээрт заасан, энэ дагуу аливаа асуудлыг Зохицуулах зөвлөлөөр ярилцаж шийдээд явах бүрэн боломжтой. Өнгөрсөн онд төсөл сонгон шалгаруулалтаас төсөвт 1 тэрбум төгрөг хуримтлуулсан, ирэх онд 6 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан, үүний 20 хувийг авч үйл ажиллагаандаа зарцуулахаар төлөвлөж байгаа.

Замын-Үүд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь Замын-үүд боомттой зэрэгцэн оршиж үйл ажиллагаа явуулах бөгөөд түр суурьшлын бүс болж, багахан хот байгуулагдах юм. Худалдаа, үйлдвэрлэл, тээвэр ложистик, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулна гэсэн хариулт өгөв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрсайхан нар үг хэлж, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ