СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ
2021.12.23
Орон нутгийн хөгжил

240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр барих ажлыг 2019 онд анх эхлүүлсэн. Тэгвэл уг цэцэрлэгийн барилгын ажил дуусч Улсын комисс хүлээн авч өнөөдөр нээлтээ хийлээ.

Тухайн цэцэрлэг нь анх 125 дугаар цэцэрлэгийн өргөтгөлөөр баригдсан ба энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/280 тоот захирамжаар 303 дугаар цэцэрлэг болон байгуулагдсан юм.

Тухайн цэцэрлэг нь 10 бүлэгтэй бөгөөд хөгжмийн болон биеийн тамирын зориулалтын заалтай, төвлөрсөн цахилгаан халаалттай, анги танхим нь нэг хүүхдэд ногдох талбай болон угаалтуур, суултуур нь стандартын түвшинд гүйцэтгэгдсэн. Мөн гал тогоо болон анги танхимуудын хэрэгцээтэй тавилга, тоног төхөөрөмжийг БШУЯам, дүүргийн хөрөнгө оруулалтаар суурилуулаад байна.

ШИНЭ МЭДЭЭ