ЭЕШ-ийн оноогоор тэргүүлсэн сургуулиудад батламж гардууллаа
2021.12.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ЭЕШ-ийн оноогоор тэргүүлсэн сургуулиудад батламж гардууллаа

2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дундаж онооны үзүүлэлтээр Монгол Улсын хэмжээнд 1-р байранд шалгарсан ерөнхий боловсролын ОЮУНЛАГ дунд сургууль болон ЭЕШ-ын дундаж онооны үзүүлэлтээр Баянзүрх дүүргийн хэмжээнд шилдгээр шалгарсан 7 сургуулиудад Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагууд баяр хүргэж, батламж гардууллаа.

Баянзүрх дүүрэг 2021 оны ЭЕШ-ын дундаж онооны үзүүлэлтээр нийслэл хотынхоо хэмжээнд 2-т жагссан юм.

Батламж гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцсон бөгөөд сургуулийн хамт олон, удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд та бүхэндээ боловсролтой, зөв ёс суртахуунтай Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө сэтгэл зүтгэл, ажил хөдөлмөр, оюун ухаанаа зориулж байгаад нь талархлаа илэрхийлэн, амжилт хүссэн юм.

ШИНЭ МЭДЭЭ