Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хуулийн төслийг хэлэлцлээ
2021.12.23
Гадаад харилцаа

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. 

Манай улс анх 1995 онд чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болсон бөгөөд 2002 онд  Чөлөөт бүсийн тухай хуулийг баталжээ. Уг хууль 2015 он хүртэл мөрдөгдөж байгаад мөн онд Улсын  Их  Хурал хуулийг шинэчлэн найруулж баталсан. Шинэчилсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт "Хил дамнасан чөлөөт бүс гэж хил залгаа улсын хилиин боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ’ , 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна" гэж тус тус заажээ.

Эрх зүйн энэ зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 ra-raap тогтоосон байна. Засгийн газрын мөн оны 45 дугаар тогтоолоор  чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба бий болгожээ. Улмаар Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд здийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд yr төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын бүтээн байгуулалтын болон дэд бутцийн ажил хийгджээ.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох үүднээс сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулахад анхаарч, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх хүрээнд 2016 оны тавдугаар сард Замын-Үүд, Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. Улмаар дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Еренхий сайдын 2018 оны 16 дугаар захирамжаар Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүc байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хууль, эрх зүйн орчны угтвар нөхцөл бий болсон, эдийн засгийн хамтын ажиллагааны бүc байгуулах техникийн болон эдийн засгийн бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.

ШИНЭ МЭДЭЭ