МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Энэ хуулийг хамтраад шийдээд явах хэрэгтэй гэж үзэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Ард түмэнд таалагдаж оноо авах асуудал биш. Ард түмэн хүнд байдалтай байна. Олон жил ярилаа, миний мэдэх 2012 оноос хойш ярилаа, шийдэгдсэн зүйл алга. Юмны үнэ гараад хар, хэдэн өндөг, талх, сүү авахад 28 мянгын багц, 48 мянга болсон байна.Энэ дотор гоё юм ярихдаа гол нь биш,ахмадуудын авч байгаа мөнгөөр амьдрах гээд үзэх хэрэгтэй. Шударга ёс яриад байна. Та нар банканд яах гэж 3-4 тэрбум төгрөг, авч чадахгүй байж өгсөн юм бэ. Тэгээд 120 мянган төгрөг дээр ийм зүйл ярьж болохгүй. Энэ хууль хамгийн хортой, тэр дундаа эмэгтэйчүүд хэзээ ч 7 жил дараалж ажил хийж чаддаггүй. Хоёр жил болоод төрдөг, гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь өвддөг, хүүхдээ харна.тэгээд сонгуулийн дараа дөрвөн жил болоод ажлаас халагддаг. Та нарын судалгаан дээрээс харахад 28 хувь нь хамрагдана гэсэн байна.

Шударгаар ажилласан энэ хүмүүсийн тэтгэврийг нэмэхэд анхаарах ёстой. Тооцоо, судалгаа хараад ярьж байна. Хамтын тэтгэврийн хуулийг буцаасан, эмэгтэйчүүд яаж амьдрах юм бэ, нөхөр нь нас барахад хэцүү байдалд орж байна. Гудамжинд уйлаад сууж байгаа олон хүмүүс байна. Таван жил байсныг долоон жил болгосон. Иргэдийг шударга бус зүйл уруу ороход хүргэж байна.Улсад, луйварчдад татвар төлж байснаас өөрсдөө хуримтлалтай больё гэсэн хандлага иргэдэд төрүүлж байна. Энэ хуулийг хамтраад шийдээд явах хэрэгтэй гэж үзэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ