МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.23

Ч.Ундрам: Үндсэн суурь зарчмаа зөв болгоё

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Ямар үндэслэлээр дэмжээгүй вэ гэхээр тухайн хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ бусад хууль болон эрх зүйн бодлогод нийцээгүй. Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийн үндсэн дээр Засгийн газар энэ хуулийн төслийг дэмжээгүй байна. Тэгэхээр чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36.4-т “Хэрвээ Засгийн газар .... үндэслэлээр дэмжээгүй тохиолдолд уг дэмжээгүй дүгнэлтийг хууль асуудал хариуцсан гишүүн Засгийн газрын хуралдаанд 10 минутад багтаан танилцуулна. Засгийн газрын дүгнэлттэй холбогдуулан гишүүн асуулт асууж үг хэлэхгүй гэсэн” дэг байдаг юм байна. Энэ дэг яагаад мөрдөгдөхгүй байгаа юм бэ Их хурлын дарга аа?

Хоёрдугаарт, Б.Чойжилсүрэн гишүүнтэй санал нэг байна. Шударга ёсны зарчим чинь яах болж байна. Тэтгэврийн зөрүү, ялгаа маш их байхад энэ чинь тэр зөрүү ялгааг нэмэгдүүлэх гээд байна.

Тойрогтоо яваад очихоор насаараа төрд ажилласан багш нар, эмч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага гурван зуун хэдэн мянган төгрөг авч байгаа өндөр настай, 70, 80 настай ахмадууд байна. Гэтэл ажилд ороод 5 жил ч юмуу тэтгэвэр тэднээс өндөр тогтоолгож гарах гээд байна шүү дээ. Энэ чинь шударга ёсны зарчим, Үндсэн хуульд нийцэхгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна.

Харин Засгийн газраас өргөн барьсан багц хуульд суурь зарчмыг нь зөв болгоод, жил бүр итгэлцүүрээ инфляцитайгаа уялдуулаад нэмээд явья. Тэгэхээр тэтгэвэр нь үндсээрээ нэмэгдэх юмаа. Зөв зарчим яриад байна шүү дээ. Хэдий болтол бид нар жижиг сажиг аргацаасан юмаар явах юм бэ? Үндсэн суурь зарчмаа зөв болгоё л доо гэдэг саналыг хэлээд байна.

Би нийгмийн бодлогын байнгын хороон дээр ч хэлсэн. Энэ тэтгэврийн ялгаа зөрүүг арилгамаар байна. Үүнийг ч сонгуулиар ярьж явсан. Доод хэмжээг дээшлүүлье, зөв болгоё тэтгэврийн бодлогыг.

М.Пүрэвдорж гишүүн Ч.Ундрам гишүүний асуултад хариуллаа.

 Үүний дараа Ч.Ундрам гишүүн тодруулга хийлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Тэтгэврийн шинэчлэлийг бид нар нийгмийн бодлогын байнгын хороон дээр ч, ХНХЯ-тайгаа бүтэн 2 жил ярьж, бүтэн  судалгаа хийж, судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулаад тэрийг нь УЙИХ-д өргөн барьсан байгаа юмаа, М.Пүрэвдорж гишүүнээ. Үүнийг сэтгэлийн хөөрлөөр хийдэг асуудал биш. Зүгээр л 7 жилийг 5 жил болгож, үр нөлөө нь 3-4 тэрбум болох юм гээд буруу тооцоолол гаргаад өргөн барьчихдаг асуудал биш юмаа. Нухацтай авч үзэж, маш олон чиглэл мэргэжлийн олон янзын нөхцөл байдалтай ахмадуудын асуудал учраас судалгаа шинжилгээ, ул суурьтай авч үзэж байгаа учраас хугацаа ордог юм энд чинь. 

Энд байгаа статистик тоо мэдээлэлд ойрын 5 жилд 160 000 орчим иргэн тэтгэвэр тогтоолгох нөхцөл нь бүрдсэн.  

ШИНЭ МЭДЭЭ