"Сая тонн-Сая мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх уулзалт болов
2021.12.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Сая тонн-Сая мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх уулзалт болов

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 180 сая ширхэг мод тарихаа батламжилсан.

Энэ хүрээнд “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг охин болон гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, оролцогч байгууллагуудын оролцоог хангах талаарх зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд БОАЖЯ, ХХААХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, ХААИС-ийн эрдэмтэн судлаачид болон бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

Мөн энэ үеэр “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллагууд батламжаа гардлаа. Энэ хүрээнд:

1. “Тавантолгой төмөр зам” ХХК - 7.410.000

2. “Тавантолгой түлш” ХХК - 2.850.000

3. “Зүүнбаян төмөр зам” ХХК - 7.410.000

4. “Гашуун сухайт авто зам” ХХК 2.850.000

5. “Тавантолгой дулааны цахилгаан станц” ХХК - 7.410.000

6. “Моннис майнинг” ХХК - 2.500.000

7. “Хишиг Арвин Индустриал” ХХК - 2.500.000

8. “Тавантолгой оператор түншлэл” ХХК - 2.500.000.

9. “Ти Эн Түншлэл”, "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК -12.000.000

1 “МТАС Түншлэл”, "Монголиан Контракт Майнинг Сервис" ХХК - 1.800.000 ширхэг модыг тус тус тарьж ургуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ