2021.12.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Н.Ганибал: Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчаа хамгаалах үндсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.24\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариултыг сонслоо.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл дутуу хүрч байна, энэ асуудлыг яаж шийддэг вэ? 2017 онд батлагдсан Малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2022,01,01-ээс эхлээд зогсоно. Тухайн батлагдсан хуулийн дагуу хэдэн хүн хамрагдсан бэ? Төрийн албаны зөвлөл, ШЕЗ-ийн уялдаа холбоо муу байна. Хэдэн хүн төрийн албанаас халагдаад хэдэн хүн хариуцлага хүлээж, хэдэн төгрөгийн хохирол барагдуулсан бэ? Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчаа хамгаалах үндсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй байна.
2016 онд 1535 төрийн тусгай болон жинхэнэ албан хаагчийг халснаас 11,7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс 7 орчим тэрбум төгрөгийн улсын төсвөөс буюу Хууль зүй дотоод хэргийн сайдын багцаас барагдуулсан, тэгээд буцаагаад энэ мөнгөө олж авах ажил хийгээгүй. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ?
Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон Төрийн албаны зөвлөлийн гишүүд хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал хууль хэрэгжихгүй байна.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо
2022.04.13
Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2022.01.31