УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
УИХ-ын дэд даргын хувьд саналаа хэлж байна.Сүүлийн жилүүдэд УИХ дотор хуулийг дураараа өөрчилж,хууль хэрэгжүүлдэггүй байдал газар авч байна. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа хамгаалах байтал тэр зөв энэ буруу гэж байх жишээтэй.Үндсэн хуульд зааснаар хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих нь УИХ-ын онцгой эрхэд хамаарна гэж заасан. Энэ эрхээ эдлэхдээ ард түмний төлөөлөл болон төрийн эрхийг барьж байгаа хүмүүс бидний өмч биш. Ингэж дураараа аашилж болохгүй. МАН-д хангалттай эрх мэдэл нь байна. Яагаад УИХ-ын онцгой эрхэд халдаад байгаа юм бэ? Энэ 4 жилийн 2 жилийн Засгийн газарт өгөхөөр энэ УИХ тарчихвал яасан юм бэ? Бид нарт хийх юм байна уу?
Эсвэл Ковидын хуулиар явах гэж байгаа бол 2022 оны төсвийн хуульдаа өөрчлөлт оруулаад төсвийн ерөнхийлөн захирагчаа өөрчил бүгдийн УОК болго. Өнгөрсөн 2020 оны 1,12 дугаар сард байдал хүнд байсан энэ хуулиар явж болно. Их хурал ч хуралдаж чадаагүй хүнд байсан.Одоо шагнал, урамшууллаа өгөөд баяр ёслолоо хийгээд дураараа л явж байгаа ш дээ.Ийм байж яагаад УИХ-ын онцгой эрхэд халдаад байгаа юм бэ? Үүнийг УИХ-ын даргад хандаж хэлж байна.төрийн албан хаагчдыг дураараа томилдог, Д.Тогтохсүрэн дарга ярилцлагадаа хэлж байсан томилсон хүмүүс нь тэнцэхгүй байна, хуулийг сунгахгүй бол гэж ярьж байна, ингэж болдог юм уу?
Энэ хүмүүсийг ажилтай болгох гэж Ардын намын сонгуулийг бялууг хуваалгах гэж тэр хүмүүсийг томилоогүй ш дээ. Ковидын хууль тоглоом биш, улс орныг ингэж дампууруулж болохгүй ш дээ. Хууль сунгаад үр дүн гарсангүй, ард түмэн маш их ядуу байна, өвчлөл, нас баралт буураагүй. Хил дээр ачаа хоёр улсаас болж гацаагүй. Олон хүмүүс над уруу ярьж байна, авлигыг нь дийлэхгүй байна гэж. Ажлаа хийж чадахгүй бол УИХ таръя.