Т.Аубакир гишүүн тойрогтоо ажиллаж байна
2021.12.28
Орон нутгийн хөгжил

Т.Аубакир гишүүн тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Т.Аубакир Хөдөө, орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзан Монгол Ардын намын 30 дахь их хурлын бодлого, шийдвэр болон Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвгийн Амарбаясгалан нарын дэвшүүлсэн Монгол Ардын намын "ШИНЭ ЗУУН ДЭВШИЛТЭТ БОДЛОГО" мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлаас батлагдсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.

Мөн Дэлүүн, Булган сумын малчидтай уулзан өвөлжилтийн байдалтай танилцаж тус сумуудад ялангуяа Булган сумын өвөлжилтийн байдал хүндэрч буйтай холбогдуулан 70 тонн, Дэлүүн сумд 40 тонн нийт 110 тонн өвс шийдвэрлүүлэн ажиллалаа. Дашрамд дурьдахад Булган сумд өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбоотой нийт 120.000 толгой мал бусад сум болон хөрш Ховд аймагт оторлож байна.

ШИНЭ МЭДЭЭ