2021.12.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Х.Нямбаатар: Далд уурхай ямар санхүүжилтээр явах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаан эхэллээ. хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Цаашдаа Дэгийн тухай хуулиар байнгын хороо, дэд хороонд харьяалагдалгүй гишүүдэд үг хэлэх боломж олгох тал дээр анхаармаар санагдсан. Түр хорооны гишүүд болон Тэмүүлэн, Ц.Даваасүрэн гишүүнээс асуух асуулт байна. Бид цаашдаа гүний уурхайн бүтээн байгуулалтыг маш хурдан дуусгаад, олборлолт эхлүүлэх ийм зорилготой. дараа нь үлэмж ихээр зардал ихсэж байгаа энэ төсөлд хяналт тавьж төслийн зарцуулалт зориулалт бусаар зарцуулагдсан бол түүнийг нэхэмжилж үр дагаврыг арилгах хэлэлцээр явагдсан. Ямар санхүүжилтээр энэ төсөл дуусах вэ? Эрдэнэс таван толгой мэдээж төлөхгүй. Цаашдаа хэн хариуцах вэ? Хувьцаагаа зарна гэж ярьсан яг ийм тохиолдолд хэдэн хувиасаа зарах вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.