2021.12.28
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Болорчулуун: Зээлээ хүчингүй болгоод дахиад өндөр хүүтэй их хэмжээний зээл авч болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаан эхэллээ. хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

Зэсийн үнэ 1тонн 4400 гаар тооцож байсан 2023 оноос 2 тал цэвэр ашгаа хувааж 51 хувиа авах байсан. Гэтэл цаашдаа зээл авч "хүүжих" үйл явц яваад байна. Одоо 15 мянган миллиард хол давчхаад байна. Цаашдаа үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй, гэтэл нэг гараараа зээл аваад ийм ашиггүй байвал хэн хариуцах вэ?, Сайханбилэг хариуцаж чадаагүй шүү, Х.Нямбаатар та хариуцаж чадах уу? Өндөрлөгт гарахаараа яагаад ард түмнийхээ эсрэг зүйл яриад байдаг юм бэ? Зээлийг хүчингүй болгоод дахиад 4,3 тэрбум доллар авна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Үүнийг зөвшөөрч болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ