2021.12.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаан эхэллээ. хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Энэ асуудал Монголчуудын хувьд чухал асуудал. Ялангуяа манай эрх барьж байгаа намын хувьд "Баялагтаа эзэн Монгол" гэж байгалийн баялгийг үр өгөөжтэй, хүртээмжтэй хувиарлахад анхаарч, энэ үзэл санааг хэрэгжүүлэхээр явж байгаа. Гол нь Оюутолгойн үр өгөөжийг ашигтай болгох тал дээр ярьж байна. Эхний удаа нааштайгаар санал орж ирсэн, үүнд хүрэхэд амар байгаагүй гэж гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ ард түмний төлөөлөл янз бүрийн үзэл бодолтой байр сууриа гишүүд илэрхийлж байна .Гэхдээ бид нэгдмэл байр сууринд очсон. Түр хороо байгуулж ажлын хэсэг сайн ажилласан. Одоо Монгол гэдэг нэг тоглогчтой. Одоо Засгийн газарт арга хэмжээ авахыг зөвшөөрөх нэг заалт явж байгаа. Үүний цаад утгыг би ойлгохдоо гэрээнд тодорхой хэмжээгээр хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын зарим нэг гэрээний заалтад өөрчлөлт оруулах эрхийг Ерөнхий сайдад зөвшөөрөх гэж байгаа гэж ойлгож байгаа.
Нөгөө талаас зарим гишүүдийн хэлээд байгаа өрийн дарамтаас салах асуудал бий.Цаад иргэдийн хувьд ч санаа зовж байгаа асуудал бий.Түүнчлэн далд уурхайн асуудал 2024 оноос өмнө хэрэгжинэ гэж итгэж буулт хийж байгаа.Түүнээс биш учиргүй их давуу тал байгаа юм биш. Харин энэ байр сууринд бид нэгдмэл байр суурьтай оролцож хэлэлцээрийг соёлтой, саад болох зүйл оруулахгүй байх хэрэгтэй.Сүүлийн санал гэж байна. Гэхдээ бие биенийгээ хүндэтгэж сонсох хэрэгтэй.