2021.12.30

Х.Болорчулуун: Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулсан бол ийм асуудал яригдахгүй байсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Өнөөдөр гарч байгаа тогтоол бол тухайн үед эрх барьж байсан хүмүүсийн алдааг засахын төлөө ажиллаж байгаагаас биш Эрдэнэт шиг рояалт аваад усны төлбөрийг нэмэх юм энэ тогтоолд байхгүй. Ер нь цаашид рояалт авах хэрэгтэй. Эрдэнэт 18 хувиар гэж байхад Оюутолгой 5 хувиар гэж байгаа гэхээр менежментийн зардал нь 5 хувиасаа илүү болчихож байгаа.

Нэмээд Дубайн гэрээгээр бүр муутгасныг мэдэж байгаа. Дубайн гэрээ гэж бид яриад байгаа боловч яг үнэндээ Улаанбаатарын гэрээ шүү дээ. Дубайн дараа намар нь чуулган эхлэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг хүрээгүй. Хэрвээ гарын үсэг 19 хувьд хүрсэн бол ийм асуудал яригдахгүй байсан. Түрүүний хэлж байгаа попорлоо гэж байгаа гишүүд гарын үсгээ харамласан. Тэгээд л энэ муухай зүйл болсон.

2037 он гэдэг ч Сангийн яамны бичиг баримт дээр 2048 он байна лээ шүү, Сангийн сайдаа. Хэзээ ч ашиг авахгүй зүйл хийсэн. Үнэн үг хэлсэн нь попорч байгаа юм биш. Угаасаа үнэнд гүйцэгдэж байгаа юм. Ганц би биш жижиг хувьцаа эзэмшигчид нь шулж мөлжиж байгаа байдлыг хэрүүл хийж шүүхдэлцээд явж байгаа. Монгол төр хүлцэнгүй хонь шиг чимээгүй байж болохгүй л байхгүй юу. Би ч олон юм хэлмээргүй байна.

ШИНЭ МЭДЭЭ