2021.12.30
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ё.Баатарбилэг: Хуульд нийцүүлж ажиллах хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Хууль батлагдаад ирэх жилийн 6 сарын хугацаанд Засгийн газар, яамд ажлаа хийх хэрэгтэй байна. Төрийн албан хаагчдын томилгоог хуульд нийцүүлэхээс гадна үүрэг гүйцэтгэгчээ болих хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй хүмүүс "буг" болж байна. Цар тахлын хуулийг сунгаж байгаа нь эдийн засаг, төсөв санхүү дээр зохицуулалт явж байна. Харин хүний эрх зөрчиж, ажлаа хийж чадахгүй хүмүүсийг ажиллуулж болохгүй, хуульдаа нийцүүлж ажиллах хэрэгтэй байна.
Одоо энэ хуулийг сунгахгүй гэж байгаа ирэх 6 сард ажлаа хэвийн болгоход анхаарах ёстой. ЗГХЭГ-аас хүн алга. 2022,01,01 ээс хэрэгжих Нэгжийн хуулийг дагаж гарах баахан журам байхгүй байна. Үүнээс шалтгаалан аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ улиралд нэг удаа хуралдах ёстой ч боломжгүй болоод байна. Мөнхөд цар тахлын хуулиар ажлаа талхлаад явж болохгүй. Их хуралд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Ирэх 6 сараас хойш ажлаа хариуцлагатай хийгээрэй.
Түүний асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.