2021.12.30
Эдийн засаг, Худалдаа
Ч.Ундрам: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилтийг хэрхэн шийдэхээр төлөвлөсөн бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Энэ бол Монгол Улсын эдийн засгийг урт хугацаандаа хөгжүүлэх стратеги төлөвлөгөө гэж харж байгаа. Нэг санаа зовоож байгаа асуудал бол үүний санхүүжилтийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ? Саяхан гаргасан Солонгос улс эдийн засгаа сэргээх төлөвлөгөөгөө 160 ихнаяд воннор санхүүжүүлнэ гэж шийдэж өгсөн юм байна лээ. Манай улс санхүүжилтээ яаж шийдэх вэ? Орон нутгаа яаж уялдуулах вэ?
Эрчим хүчний асуудал зарим аймгуудад туйлын хүнд байна. Нэг жишээ бол Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ энерги" дулааны станц засаад засаад ямар ч засвар авахгүй байна.Тэнд ард иргэд, аж ахуй нэгж, цэцэрлэг, сургууль хөлдөх гэж байгаа учраас бодлогоо хөдөө орон нутагтай уялдуулах ёстой. Улсын бодлогыг улстөржүүлээд ажил гацаадаг асуудал бий, энэ ажлыг бас анхаарах хэрэгтэй.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ч.Ундрам: Үндсэн суурь зарчмаа зөв болгоё
2021.12.23
Шайбтай хоккейн ахмадын УАШТ боллоо
2021.12.13
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27