МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Ганбаатар: Ажлын байр бий болгодог хувийн хэвшлийнхийг хамгаалах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Энэ хөтөлбөр хэрэгжихтэй холбоотой 27 хуульд өөрчлөлт орох юм байна. Ямар ямар заалтад өөрчлөлт орж байгааг дэлгэрэнгүй болгох шаардлагатай. Тухайн хуульд шинэ сэргэлтийн бодлого, эдийн засагтай холбоотой ямар саад бэрхшээл байгааг сонсох хэрэгтэй юм.

Шинэ сэргэлтийн бодлогод ажлын байрыг бий болгодог хувийн хэвшлийнхнийг дэмжсэн ямар зүйл, заалт тусгасан бэ? Ажлыг байрыг бий болгодог газруудыг хамгаалах хэрэгтэй.

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ