2021.12.30
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Томоохон төслүүддээ ард түмнийхээ талд зогсох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Хамгийн чухал нь мөнгө хаанаас олох вэ гэдэг асуудал юм. Том төслийг хэн ч хэрэгжүүлж болно. Өр, зээл тавиад гуйлга гуйгаад хөгжсөн орон энэ дэлхий дээр байхгүй. Энэ мөнгийг нарантуул, ЖДҮ, малчид, багш эмч нараас татвар нэмж авах боломжгүй. Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн ой боллоо. Одоо бид Манжийн үеэсээ дор орцон мөнгө хүүлэлтийн бодлогод талхилагдаж байгаа ард түмэн. манжийн үеийн эрх чөлөөний хувьсгал өрийн данс шатаахаас эхэлсэн. Өр зээлийг 4-р ангийн хүүхэд ч тавьж чадна. Ганцхан уул уурхайн баялагаа монголын ард түмэнд үр өгөөжтэй байж 27 ихнаядыг олно. Оюу толгойн тогтоолыг Ерөнхий сайд УИХ-ын дарга Монголын ард түмний талд байсан тулдаа гаргалаа. Өнөөдөр улс төрчид Оюутолгойд бараа шахдаг бүлэглэл болсон, нөгөөх нь ард түмний тал 18 жил зодолдож ирлээ. Тэд ичсэн байх. Анх удаа Оюутолгойн баялагаа нээлттэй ярилаа. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, тогтоол батлуулсан Б.Баттөмөр гишүүн бид ард түмнийхээ талд байх ёстой шүү. Энэ бол тулгын гол алхам гэж үзэж байна.

Оюутолгой бол загвар. Бусад уул уурхайн төслүүд бүгд Оюутолгойг л дагана. Бусад төслүүд дээр ч ард түмнийхээ талд байвал төсөл хэрэгжинэ. Ичмээр ичмээр барааг Оюутолгойд шахдаг хэн хэн бэ гэдгийг бид бүгд мэднэ. Нэр дурьдаж чадна. гэхдээ гэр доторх хулгайч нар зодолдвол гаднах хулгайч нар баярлах гээд байна.

Уул уурхайн баялагийг ард түмэндээ өгөх тал дээр энэ хөтөлбөр дээр ямар хууль эрх зүйн орчин бүрдсэн бэ? Бүлэглэлүүдтэй тэмцэх ямар алхам байна вэ?

Тендергүй бол бүх юм шуурхай болно гэдэг буруу. Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол. Улс төр дамнасан эдийн засгийн бүлэглэлүүд Ерөнхий сайд аа таныг уралдаж ална шүү. Тэд мөнгөний төлөө нүдээ эгэхэд бэлэн шүү. Тиймээс болгоомжтой байгаарай.

Боомтын бодлогыг дэмжиж байна. ОХУ, БНХАУ-тай үүгээр холбогдоно. Хөрш оронд дэлхийн эв санааны нэгдлийн олимпын баяр болж байна. АНУ, Англи тэргүүтэй орнууд бойкотолж байна. Франц, Аргентин зэрэг орнууд эв санааны байр сууриа илэрхийлж байна. Эдийн засгаараа боомтоороо холбогдсон улсын хувьд энэ баярт Ерөнхий сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?"

ШИНЭ МЭДЭЭ