УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулна
2021.12.30
Улстөр

УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Гишүүдийн олонх дэмжсэн тул уг тогтоолын төсөл батлагдлаа. 

ЁЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын Б.Бат-Эрэдэнэ танилцууллаа. 

Дүрмийн төсөлд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгажээ. 

ШИНЭ МЭДЭЭ