МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.30
Хүний эрх

Ё.Баатарбилэг: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Гэм хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын албыг албажуулж төрийн албан хаагч болгож байгаа нь зүйтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг 2022 оноос идэвхжүүлж, анхааран ажиллах талаар байнгын хорооноос ярьж байгаа. Сая орон нутгаар явахад аймгийн иргэдийн хурлын дарга нар аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар, зөвлөлийн дарга нар байдаг.

Аймгийн Засаг дарга нар бол аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар байдаг. Нийгэмд гарч байгаа хүүхэд хохирч, гэмт хэргийн золиос болж, хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа энэ асуудал уруу чиглэсэн ажил хийх ёстой байна. Ковидын үед хүүхдийн хүчирхийлэл их гарлаа.

Үүнийг боловсролын байгууллага болон бусад салбартай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд аяны хэмжээнд ажиллах хэрэгтэй байна. Энэ хуулийн нэмэлтэд орж ирсэн Олон нийтийн байцаагчтай байна гэсэн гэхдээ төсөв харагдахгүй байна. Энэ хүмүүс яаж ажиллах вэ, тооны хувьд ямар байх вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ