Монгол орны ногоон ойн санг нэмэгдүүлэх санаачлагыг нь үнэлж талархал гардууллаа
2021.12.31
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Монгол орны ногоон ойн санг нэмэгдүүлэх санаачлагыг нь үнэлж талархал гардууллаа

Дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлт, дулаарлын нөлөөллийг сааруулахад үнэтэй хувь нэмэр оруулж Монгол орны ногоон ойн санг нэмэгдүүлэх санал санаачлагыг гаргаж, 100 мянга гаруй мод, сөөг тарьж, арчилж, ургуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт талархал илэрхийллээ.

Мөн цаашид эрчимтэй явагдаж байгаа цөлжилтийн эсрэг тэмцэх, гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын бууруулах, бүхий л салбарт ногоон хөгжлийн бодлогыг Их Хуралд түүчээлэн хэрэгжүүлэх хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээлгэж УИХ-ын дарга Н.Занданшатараас талархал гардуулж өглөө.

Мөн байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжиж ажиллаж байгаад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас Б.Саранчимэг гишүүнд баяр хүргэж амжилт хүслээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн цахим хуудастаа оруулж “Ирж буй 2022 ондоо Монгол орныхоо байгаль орчныг хамгаалахын төлөө санаачлан эхлүүлсэн бүхнээ тууштай хэрэгжүүлж, Байгаль орчны талаарх багц хуулийн шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 1 тэрбум мод үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй, өргөн хүрээтэй зохион байгуулах ажлыг дэмжиж, ногоон хөгжлийн бодлогыг салбар бүрт хэрэгжүүлж, Монгол улсынхаа ногоон тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө ажиллах болно”  гэж талархсан сэтгэлээ илэрхийлэн, ирээдүйд хийхээр зорьсон ажлуудынхаа талаар мөн дурджээ.

ШИНЭ МЭДЭЭ