НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тусгай зөвшөөрлийн 59 үйлчилгээг цахимд шилжүүлнэ
2021.12.17
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Тусгай зөвшөөрлийн 59 үйлчилгээг цахимд шилжүүлнэ

Нийслэлийн мэдээлэл технологийн газраас Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагвад үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хүсэлтийг илгээх явцын зураглалыг танилцууллаа.

Тодруулбал, Нийслэл болон дүүргүүдээс нийтдээ иргэн, хуулийн этгээдэд олгож буй тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй 225 үйлчилгээг үзүүлдэг. Эдгээрээс 59 төрлийн зөвшөөрөл болон үйлчилгээг цахимд шилжүүлэх бэлтгэлийг бүрэн хангасан. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 59 үйлчилгээг цахимд бүрэн шилжүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ