2022.01.06
Улстөр

С.Ганбаатар: Төрийн ажлыг хамтдаа хийх ойлголт хуулиндаа ямар зүйл заалтаар орсон бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3-т “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, иргэний нийгмийн байгууллага нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэж заасан байгаа. ФАТФ-ын зөвлөмжийн ашгийн бус байгууллагын эрсдэл 0.46 хувь гэж бичсэн байна. дунджаас доош орсон манай оронд эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийсэн байна.

Төрөөс, ялангуяа Засгийн газраас бүхнийг би л хийнэ гэж ханцуй шамлаад байх биш сэлүүр биш залуур байгаарай гэдэг шиг ТББ-уудыг сайн ашиглана гэдэг ойлгоолт байна. Үүнд төр засаг тухайн яамтай салбарын ашиг сонирхлын ТББ-ууд нь нийлж салбарын хамтын хэлэлцээр, салбарын хамтын үйл ажиллагааг уялдуулах ямар зүйл заалтууд орсон бэ?

Энэ заалт дутуу байгаагаас болж салбарын яамдуудтай, төрийн ажил үйлчилгээг хамтарч хийхдээ сайд нарын үзэмжээр явдаг. Авлигын үндэс, ашиг сонирхлын зөрчлүүд явдаг. Нийгмийн зөвшилцөл, салбарын зөвшилцлийг бий болгох заалтуудыг тодорхой хэлнэ үү.

Хоёрдугаарт, Төрөөс ТББ-уудыг самрах вий гэсэн айдас байдаг. Баруунд бол NGO гэдэг ойлголт байдаг. Засгийн газрын бус байгууллага гэж ярьдаг. Манайд бол ТББ гэж явдаг. Бид чинь төрийн ажлыг хамтдаа хийх гэж байгаа учраас энэ ойлголт хуулиндаа ямар зүйл заалтаар орсон бэ? Ямар ойлголтоор орсон бэ? Non governmental – Засгийн газрын бус байгууллага. Тэрнээс биш төрийн ажлыг бид хамтарч хийнэ гэсэн ойлголт баруундаа явдаг.

Гуравдугаарт, нам, засгийн бус байгууллага нэг нам нь нөгөө намынхаа тамга тэмдгийг өөрийнхөө харьяанд байдаг, өөрийнхөө ажилтнаар албаар хоёр болгож тоглоод, сүйд хийгээд хаячихдаг.

Иймэрхүү асуудал ТББ-ууд дээр гарахгүй байх, төрийн машинуудыг ашиглаж, ТББ-уудыг самрахгүй байх зүйл заалтууд нь аль аль заалтаар орсныг надад тодруулж өгөөч.

Түүний асуултад ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ