МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Энх-Амгалан: Орон нутагт ажиллаж байгаа улсын өмгөөлөгчийн цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь төсөвт дарамт үүсгэх үү

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2022.01.11/-ийн хуралдаанаар · “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/ хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй  асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Долдугаар зүйлтэй холбоотой нэг юм хэлье. ОБ-ын албан хаагчдад олон жил ажилласны урамшуулал олгоно гэж орж ирж байхад хэлж байсан, Ингэж байгаад нэмээд хилийнхэн орж ирнэ, ар араасаа сумд ажиллаж байгаа гэхчилэн орж ирнэ гэж. Яг тэрүүгээр өмгөөлөгч нар орж ирж байна.

Суманд 6 жил ажилласан бол 12 сартай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно, аймагт 5 жил ажилласан бол 6 сарын цалинтай тэмцэх мөнгөн урамшуулал олгоно, үндсэн цалин нь 2 сая төгрөг болж байгаа юм байна. Ингээд яваад байвал Улсын төсөв чинь даах юмуу?

Та нар Онцгой байдлынхнаас жишиг аваад орж ирж. Дараа нь прокурор, хөдөө суманд ажиллаж байгаа цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч гээд цуварна. Та нар яагаад ийм юм оруулж ирж байгаа юм бэ? Баасандорж даргаа?

Цаашдаа та бүхэн бүх шатны ИТХ, Засаг даргуудыг үүрэгжүүлж байна. Ажлынх нь үзүүлэлтэнд оруулаад. Тэгээд л энэ өмгөөлөгч зэрэг ажилтнуудыг орон сууц, тээврийн хэрэгслээр хангана. Улсын өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүнд дэмжлэг үзүүлнэ гэхээр ажилд авах юмуу? Шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана гээд 23.2-тоо оруулсан байна. Энэ чинь эргээд би чамд орон сууц өгсөн гээд ашиг сонирхлын зөрчил явагдах уу? Чи надаас унаа машинаар хангагдаж, танай гэр бүлд орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн гээд мөнгө төлсөн хүндээ үйлчлээд ядарсан хүндээ үйлчлэхгүй.

Төрийн албан хаагчид, ажлаасаа халагдсан ядарсан албан хаагч, цэвэрлэгч, хот тохижилтын хүн, захиргааны албаны хүнд юм хэлэх гэхээр чи надаас санхүүжиж байгаа гээд олон долоон юм яриад хэрэггүй гэдэг зөрчил рүүгээ явах нөхцлийг хуулиндаа бүрдүүлж өгч байна.

Дараа нь бас ямар байгууллага тэдэн сар ажилласан, тэдэн сарын цалингийн нэмэгдэл авна гэж орж ирэх бол? Үүнд хариулаадхаач.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулав.

ШИНЭ МЭДЭЭ