2022.01.11
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Х.Нямбаатар: Хлор фторт бодисын хэрэглээг хорих гэрээ, конвенцэд нэгдээгүй тохиолдолд бидэнд ОУБ-аас ямар хориг тавигдах вэ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2022.01.11/-ийн хуралдаанаар Озоны үе давхрагыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэж байна.

 Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Бид энэ нэмэлт протоколд нэгдэж ороогүй тохиолдолд олон улсын байгууллагуудаас хориг байгаа юу? 2017 онд гэж бодож байна, Д.Оюунхорол сайдыг байхад ЙИХ-аар Дулаарлын эсрэг Парисын конвенцид нэгдэж байсан. Энэ конвецид нэгдэж орж байгаа улсууд аж үйлдвэрийнхээ хувьсгалыг хийгээд, ялаад, химийн үйлдвэрүүд нь хөгжсөн улс орнууд.

Манайх бол шинэ тутамдаа тодорхой үйлдвэрлэл эрхлэх гэхээр хөгжсөн орнуудтай зэрэгцэж орохоор асуудлууд үүсээд байгаа юм. Тухайлбал, хөөсөнцөр хавтангийн дараагийн үеийн хавтангийн үйлдвэр монголд оруулж ирсэн байна. Тэгсэн  чинь Парисын конвенцид нэгдсэн учир химийн зарим төрлийн бодисыг хилээр оруулахыг хориглосон үүрэг авчихаж байгаа юм. Үүнээс болж үйлдвэрээ өөр технологид шилжүүлэхийн тулд асар их зардал гаргана.

Бид нар Ковидийн улмаас хил хаагдсан үед юу ч хийж чадахгүй. Хөгжихгүй байгаа шалтгаан нь Америк зэрэг оронд гүйж очоод конвенциудад нь нэгдэж ороод байгаа.

Та бүгдийн нэгдэж орох гэж байгаа хөргүүрийн системд уламжлалт байдлаар ашиглаж байгаа пероноос дараагийн үе рүү шилжье гэж байна. өнөөдөр манай ихэнх төхөөрөмж уламжлалт технологиороо явж байгаа шүү дээ. Бүх айл зуны халуунд хөргүүрээ шийдэж чадаагүй байхад үнэтэй технологи дахиж нийлүүл гээд.

Дорноговийнхон бүгд цонхон дээрээ сонин наадаг биз дээ. Би үүнд гишүүний хувиар шүүмжлэлтэй хандаж, саналаа илэрхийллээ.

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариулав.

ШИНЭ МЭДЭЭ