УИХ-ын гишүүн Х.Болорчулууны шаардлагын дагуу зөрчилтэй компани үйл  ажиллагаагаа зогсоолоо
2022.01.12
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны шаардлагын дагуу зөрчилтэй компани үйл ажиллагаагаа зогсоолоо

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, ХАА-н байнгын хороон дарга Х.Болорчулуун иргэдийн гомдлын дагуу ажиллалаа. 

Тэрээр хилийн улаан зурваст уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа МЕЛАНЖ компанид газар дээр нь очиж ажиллан Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьсны дагуу гүйцэтгэх захирал н.Өлзийдэлгэр өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ажлаа зогсоолоо.

Ашигт малтмалын тухай хуулийн 35-ын 4 дэх хэсгийг зөрчин, ажлын хэсгийн 18 зүйл заалт бүхий шаардлагыг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл яамнаас уурхайн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад үйл ажиллагаа эхлүүлсэн, мөн дээр нь БОАЖЯ-наас байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, хилийн зурваст үйлдвэрлэл эрхлэх Засгийн газрын тогтоол МЕЛАНЖ компани дээр гараагүй гэх зэрэг зөрчлүүд байгааг хэлж байна.

Х.Болорчулуун гишүүнтэй хамт Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг, Экологийн Цагдаагийн алба, Байгаль орчны газраас албаны хүмүүс газар дээр нь ажиллажээ.

ШИНЭ МЭДЭЭ