МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БОЭТ, Улсын I эмнэлэг, АШУҮИС-тай албан ёсоор хамтран ажиллахаар боллоо
2022.01.12
Орон нутгийн хөгжил

БОЭТ, Улсын I эмнэлэг, АШУҮИС-тай албан ёсоор хамтран ажиллахаар боллоо

Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Д.Батлутын санаачилсан БОЭТ Улсын I эмнэлэг, АШУҮИС-тай албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулах хэрэгжлээ.  

Улсын I эмнэлэгтэй Орхон аймгийн БОЭТ ийнхүү гэрээ байгуулснаар бөөр шилжүүлэн суулгах, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, дүрс оношилгооны чиглэлийн тусламж үйлчилгээнд зөвлөх, эмч солилцох үйлчилгээ үзүүлэх, тухайн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана.

Мөн 2 эмнэлэг хооронд төрөлжсөн мэргэжлийн эмч нар харилцан туршлага солилцох, зөвлөн туслах дэмжлэгт үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

АШУҮИС-тай байгуулсан гэрээ нь БОЭТ-ийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хэрэгжүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулах чиглэлээр хамтарна.

Түүнчлэн БОЭТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдээлэл цуглуулах, эмчилгээ үйлчилгээний шинэ технологийг практикт нэвтрүүлэх зорилгоор АШУҮИС-ийн цахим номын санд нэвтрэх эрхийг олгох юм.

“Дээрх гэрээг байгуулах санаачилгыг маань дэмжин ажилласан бүх хүнд талархаж байна. Удахгүй Орхон аймгийн БОЭТ Хавдар судлалын үндэсний төв, 3-р эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулна” гэж УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийн цахим хуудастаа бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ