МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Хүүхдийн эрх зөрчигдсөөр байгааг зогсоож, цаашид эрс шинэчлэлт хийх хэрэгтэй
2022.01.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: Хүүхдийн эрх зөрчигдсөөр байгааг зогсоож, цаашид эрс шинэчлэлт хийх хэрэгтэй

УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хороо, Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран Хүүхэд хамгааллын асуудлаар чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Хүүхэд хөгжил, хамгааллын бодлого, хэрэгжилт хангалтгүй, хүүхдийн эрх зөрчигдсөөр байгааг зогсоож, цаашид эрс шинэчлэлт хийх хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.  

Тэрээр “Хүүхэд хамгааллын ажилд салбар бүр хүн нэг бүр чухал оролцоотой ба өнөөдрийн бидний хэрэгжүүлж буй бодлого БАЙ-гаа онож зөв хэрэгжиж чадаж байна уу?

Монгол улсад ирээдүйн иргэдээ ямар хүн болгон хөгжүүлэн бэлтгэх ХҮНИЙ НӨӨЦИЙН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН нэгдсэн бодлого байна уу?

Хүүхэд хамгааллын ажилд салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа явагдаж чадаж байна уу?

Өнгөрсөн жилүүдэд хэрэгжиж ирсэн хүүхэд хамгааллын бодлогодоо үнэлэлт дүгнэлт хийж, алдаа дутагдлаа хурдан засаж, шинэчлэх ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН цогц бодлого бидэнд хэрэгтэй байна. Иймд УИХ-аас холбогдох хууль тогтоомжийг сайжруулахаас гадна чиг үүргийн яамдын хамтын ажиллагааг бэхжүүлж, уялдаа холбоог сайн хангаж, ажил хариуцсан хүмүүсийг хариуцлагажуулж, ХҮҮХДИЙН бүхий л асуудалд салбар бүр зүрх сэтгэлээсээ ажилладаг байх шаардлагатай байна” гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ