2022.01.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Х.Ганхуяг: Туслалцааны төвийн байршлыг цахим болгох нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.14/ хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Хамрах хүрээгээ тэлэхээр өмгөөлөгчдийн хүрэлцээ хэр зэрэг байх вэ?
Дундаж цалинг өмгөөлөгч, шүүгч, прокурорын цалинтай дүйцүүлнэ гэдэг санааг дэмжиж байна. Цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн өмгөөллийн компанийг татан оролцуулах боломж бий юу? Ажлын хэсгийнхэн эл асуудлыг анхаарах шаардлагатай.
Одоогийн байдлаар нэг өмгөөлөгч дээр хэчнээн хэрэг ногдож байгаа вэ?
Туслалцааны төвийн байршлыг цахим болгох нь зүйтэй. Хаана ямар төв байгаа талаарх мэдээлэл хомс байна.
Алслагдсан дүүрэг гэдэг томъёолол оруулсан байна. Урамшуулалтай холбоотой асуудлыг ингэж оруулах нь хэр үндэслэлтэй вэ? Аль ч дүүрэгт ажилласан өмгөөлөгчийн ажлын ачаалал адилхан.
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хариуллаа.