МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Мөнхбаатар: Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллах нь чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Төрийн албаны тухай хуулийг шинэчилсэн. Энэ хуулиар ТАЗ-ийг байгуулдаг уламжлалт аргыг өөрчилж, төрийн албан хаагчийн төлөөллийг нэмэгдүүлэх шинэлэг зохицуулалттай болсон. ТАЗ-д 5 орон тооны бус гишүүнтэй. УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ-аас тус бүр нэг хүн санал болгодог. Хоёр орон тооны бус гишүүнийг төрийн албан хаагчдын төлөөллөөс бүрдүүлдэг болсон. Ингэснээр төрийн албан хаагчид ТАЗ-ийн зохион байгуулалтыг хариуцдаг төв байгууллагадаа ажиллах боломж, нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдын эрх ашгийн төлөө ажиллах давуу талтай.

ТАЗ-ийн орон тооны бус гишүүнээр сонгогдсон Ц.Амартөгсийг Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

ШИНЭ МЭДЭЭ