2022.01.14
Улстөр
Ё.Баатарбилэг: Журмуудын төслийг Намрын чуулган завсарлахаас өмнө батлах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Журмуудын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. ИТХ-ын төлөөлөгчийг эргүүлэн татахтай холбоотой болон Нэгжийг өөрчлөхтэй холбоотой хоёр журмаа ажлын хэсэг дээрээ ярьж, судлаж, тооцоо судалгаатай тогтоолын төсөл боловсруулж оруулахгүй бол болохгүй.
Нөгөөхийг нь намрын чуулган завсарлахаас өмнө батлах хэрэгтэй. Орон нутгийн ИТХ-ын хурлууд, бүх шатны ИТХ-ууд Нэгжийн хуулиараа улиралд нэгээс доошгүй удаа хуралдахыг хуульчилсан. Эхний улирал нь 2 дахь сардаа орж явж байна.
Орон нутагт хуралдах хуралдаан, хуралдаан хоорондын хугацаа, ажлыг нь уялдуулахтай холбоотой бүх ажлууд ИТХ-ын зөвлөл дээр явагдах юм.
Тэгэхээр гишүүд хэлэлцэх эсэхийг нь дэмжээд, дэмжигдсэний дараа ажлын хэсгээ яаралтай байгуулж зөвлөлийн ажиллах журмаа чуулган завсарлахаас өмнө батлаад явбал зүгээр байгаа шүү гэдгийг хэлье.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20