МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ч.Ундрам: 819 сургуулийн сурагчид 2022 онд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болж чадах уу

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайланг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Ажлын хэсгийн дүгнэлтийг хараад харамсаж байна. БШУЯ-наас 819 сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонгийн асуудлаар УИХ-ын гишүүдэд хүсэлт тавьсан. 100 тэрбум төгрөг байвал нэг жилийн дотор асуудалгүй бүгдийг нь шийднэ гэсэн. Гэтэл бүтэн нэг жилийн дараа яг хэвээр байна. 819 сургуулийн хүүхдүүд 2022 онд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болж чадах уу?

Түүний асуултад БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ