МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.18
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Ганхуяг: Бид цахимаар аж ахуй нэгжээ бүртгэх, арилжаа хийх асуудлаа шийдэхгүй бол энэ ажил явахгүй

УИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар  Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Хуулийг дэмжиж байгаа, баг нь болсон. Нэгдүгээрт уул уурхайн ямар бүтээгдэхүүн биржээр зарагдах вэ? Манай улс саарал жагсаал, ФАТФ-ын шалгуураар гаднаас мөнгө оруулах асуудалтай байгаа. Өнгөрсөн жил хөрөнгийн зах зээл дээр гадаад оролцогчид 4,6 тэрбумын арилжаа хийсэн байна. Энэ нь хөрөнгийн зах зээл дээр хийгдсэн манай арилжааны 1,4 хувийг эзэлж байна. Манай улс саарал жагсаалт, ФАТФ-ын шалгуураас болоод ийм хүнд байдалд орсон. Хувь хүн энэ арилжаанд оролцох боломжгүй.

Өнөөдрийн журмаар арилжааны банк дээр гадаадын иргэн данс нээх боломжгүй. Манайд аж ахуй нэгж байгуулах хэрэг болно. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг оруулж ирсэн хэлэлцэхгүй хойшилсон. Бид цахимаар аж ахуй нэгжээ бүртгэх, арилжаа хийх асуудлаа шийдэхгүй бол энэ ажил явахгүй. Олон улсын зах зээлийн үнэтэй манайх их зөрүүтэй байдаг. Манай улс татвар тал дээр хэдээ хэмжээний алдагдалтай ажилласан бэ?

Түүний асуултад УУХҮ-ын сайд Г.Ёндон хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ