МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын аваргууд тодорлоо
2022.01.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монгол Улсын аваргууд тодорлоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын аварга малчин, саальчин, тариаланчид тодорлоо.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ буянт мал сүргээ өсгөн үржүүлж, будаа тариагаа арвин их ургуулсан нутгийн сайчууддаа баяр хүргэлээ.

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР:

  • Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Дашдэндэвийн Цэлхаасүрэн
  • Орхон сумын Халиун багийн малчин Ёндонжамцын Мандах
  • Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Гэндэнжамцын Баасанжаргал
  • Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Нувааны Эрдэнэбат
  • Дашинчилэн сумын 2 дугаар багийн малчин Содномын Бүрэн

“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-ААР:

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн саальчин Ганбаатарын Бямбасүрэн

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР:

  • Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК
  • Булган аймгийн Рашаант сумын “Ти эн эс эн ти” ХХК

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-ААР:

  • Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” ХК-ийн механикжуулагч Могойторын Сүхбаатар
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Булган буудайн түрүү” ХХК-ийн механикжуулагч Алтангэрэлийн Батсайхан

нар шалгарлаа.

ШИНЭ МЭДЭЭ