МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Бат-Эрдэнэ: Тэтгэврийн зээлийг тэглэхдээ харилцан адилгүй байдал үүсгэсэнтэй адил шударга бус?

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Миний хувьд Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайд байхад саналаа хэлж байсан.Төрийн ажлын залгамж халаагаар орж ирж байгаа ажил гэж харж байна. Бид тэтгэврийн зөрүү арилгаж, доод хэмжээг 500 болгоно гэж ярьж байсан. Өнөөдөр юмны үнэ нэмэгдэж байна, цаашдаа үргэлжилнэ. Одоогоор 350 мянгаар амьдрахгүй.Харин цаашдаа бодлого дээрээ анхаарах хэрэгтэй.Тэтгэврийн зээлийг хаасан ч тухайн үедээ зээл аваагүй иргэдээ хохино гэж орхисон тохиолдол бий. Алдаагаа давтаж болохгүй.

Гишүүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ