2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Г.Амартүвшин: Хөгжлийн банкны асуудлыг хэрхэн шийдвэрлэж, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд хэзээ оруулах вэ?
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
Энэ асуудлыг дэмжиж байгаа. Саяхан Оюунтолгойн далд уурхай эхлээд эдийн засагтаа итгээд энэ ажил орж ирж байгаа байх аа. Манай эдийн засаг цөөн хэдэн төсөл дээр тогтдог. Оюутолгой, Эрдэс таван толгой,өөр бусад том төсөл бий. Иймд том төслүүдээ эргэлтэд оруулж, татвар нэмэх асуудлаа бүрдүүлэх ёстой. Танах биш ашгаа нэмэх хэрэгтэй. Санхүүжилтийн асуудлаа шийдэх ёстой. Хөгжлийн банкны асуудал 2019 онд ийм л байсан. Тухайн үед нь би хэлж байсан, сонссон хүн байгаагүй. Иймд Хөгжлийн банкны асуудлаа шийдэх ёстой.
Гишүүний асуултад МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.