МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аваргууд шагналаа гардан авлаа
2022.02.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Аваргууд шагналаа гардан авлаа

Булган аймгийн Сайхан сумын уугуул, удам дагасан малчин Д.Санжаажав Монголын үндэсний радиогийн "Төл таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан унаганы эзэн"-ээр шалгарсан тул шагналыг нь УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ гардуулж, баярыг нь хуваалцлаа.

Мөн УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар шалгарсан Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн саальчин Ганбаатарын Бямбасүрэнд аймаг, сумын удирдлагуудын хамт шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Булган аймгийн Орхон сумын малчин Н.Баттулга Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэрэмжит "Алтан унага"-ны эзнээр тодорлоо.

Булган аймгийн Могод сумын харьяат улсын хошой аварга малчин Ж.Батцэнгэл Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Гавьяат малчин" цолоор шагнагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ