НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан БАР жилийн сар шинийн мэнд дэвшүүлье
2022.02.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан БАР жилийн сар шинийн мэнд дэвшүүлье

Эрхэм танаа

Монгол туургатны үндэсний өв соёл, монгол дархлаа, бахархлыг өвлүүлэн тээгч эрхэм иргэд та бүхэндээ XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан БАР жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сар, шинийн билэгт өдрийн мэнд дэвшүүлье!

Айлчлан ирж буй БАР жил танай гэр бүлд эрүүл энх, элбэг дүүрнийг цогцлоон, цог хийморь, бүтээлч үйлсэд тань ээл ивээлээ хайрлах болтугай.

Дэлхий нийтэд тархсан цар тахлын амаргүй он жилүүдийг даван туулж, дасан зохицох, аж амьдралын шинэ хэв маягт дадаж буй нийт иргэдийнхээ эрүүл мэндийг эрхэмлэн, өргөн олон та бүхэнтэйгээ энэхүү захидлаар мэндчилж байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэмээх нутгийн өөрийн удирдлагын байгууллагыг удирдлага, арга зүйгээр ханган ажиллах үндсэн үүргийн хүрээнд баг, хамт олонтойгоо олон олон ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр зорьж байна.

Бар жил дүүрэгтээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг чанаржуулан үргэлжлүүлэхийн зэрэгцээ, боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд тодорхой ажлуудыг санаачлан, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуус, эмэгтэйчүүд, ахмад настан болоод тусгай хэрэгцээт иргэд, ЖДҮҮ эрхлэгчдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг бодлогоор дэмжин, тэгш, хүртээмжтэй ажиллахаа илэрхийлье!

Ирж буй шинэ жилд өргөө гэр тань аз жаргалаар бялхаж, ажил үйлс тань дэвжин дээшилж, түгээх үйлс тань өлзийтэй, төгөлдөр сайхан байхын ерөөл өргөе!

ХҮНДЭТГЭСЭН: 

БГД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА БАЯРТУЛГЫН СЭМЖИДМАА

ШИНЭ МЭДЭЭ