МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Түгжрэлийг бууруулах талаар Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-тай уулзлаа
2022.02.14
Барилга, Хот байгуулалт

Түгжрэлийг бууруулах талаар Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-тай уулзлаа

УИХ-ын гишүүн Э.Батшугар Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-тай уулзалт хийжээ.

Тус байгууллага нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх мөн удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлж үйл ажиллагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог хэвшүүлэн ажилладаг бөгөөд Нийслэлийн хөгжлийн сан, Нийслэлийн ногоон сангууд байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн түгжрэлийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор цахилгаан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, төслийн санхүүжилтийг олон улсын хөрөнгө оруулагч байгууллагуудаас хөрөнгө босгох чиглэлд хамтран ажиллахаар санал солилцож анхны уулзалтаа хийжээ.

ШИНЭ МЭДЭЭ