"ETT event 2022" арга хэмжээ боллоо
2022.02.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"ETT event 2022" арга хэмжээ боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж буй бөгөөд уг бизнес төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм.

Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болохоор тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нээлттэй ажлын байрыг зарлах, бүтээн байгуулалтын төслүүдээ танилцуулах зорилгоор "ETT Events 2022" арга хэмжээг хоёр өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний эхний өдөр /2022.02.11/ ETT гар утасны аппликейшн нээлтээ хийж, А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг олон нийтэд танилцуулав.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг технологийн шинэ шилжилт болох Metaverse орчинд хөрөнгө оруулагч компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Английн Фронтера капитал групп хооронд хамтын ажиллагааны гэрээг виртуал орчинд үзэглэв Энэ нь Монголд анх удаа Metaverse виртуал орчинд олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шинэ түүх болсон юм.

"ETT Events 2022" арга хэмжээний 2 дахь өдөр /2022.02.12/ "Эрдэнэс Тавантолгой" ХК болон бүрэлдэхүүн компаниудаас нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гадна бүрэлдэхүүн компаниуд, гэрээт туслан гүйцэтгэгч компаниуд нийт 700 орчим ажлын байрыг нээлтэй зарлав.

"ETT Events " арга хэмжээг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулна.

ШИНЭ МЭДЭЭ