МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Усалгаагүй талбайгаас нэг га-д авах ургацаараа улсад тэрүүлсэн хамт олон Улсын аварга тариаланч боллоо
2022.02.14
Орон нутгийн хөгжил

Усалгаагүй талбайгаас нэг га-д авах ургацаараа улсад тэрүүлсэн хамт олон Улсын аварга тариаланч боллоо

Усалгаагүй талбайгаас тарьсан ургацаараа улсад тэргүүлсэн ховор амжилт гаргасан хамт олон улсын аварга тариаланч боллоо. Газар тариалангийн салбар нь уналтын байдалд орсон байсан Сансарын сангийн аж ахуйд алтан тариа намируулсан хамт олны улсын аварга тариаланч хамт олон болсон сурвалжлагыг хүргэе.

Булган аймгийн Рашаант сумаас Улсын аварга тариаланч хамт олон төрж байна. Х.Оргилмаа захиралтай “Ти Эн Эс Эн Ти” улсын аварга тариалан хамт олны болзлыг итгэл төгс биелүүлжээ. 2660 га-д тариалалт хийсэн энэ компани нэг га-с авах ургацаараа улсад тэргүүлсэн байна. Тухайлбал нэг га-аас 54 цент ургац авсан байна. 

Социализмын үед ургац арвинтай байсан Сансарын сангийн аж ахуй буюу Булган аймгийн Рашаант сумын сангийн аж ахуй 2015 оноос эхэлжээ. Учир нь Атрын аяныг сэргээх ЗГ-ын бодлогын хүрээнд хуучин тариа буудай тарж байсан иргэн аж ахуй нэгжид нэг удаа тариалангийн газрын үнэгүй олгож эхэлснээр Сансарын сангийн аж ахуй сэргэж, одоо 20 гаруй аж ахуй нэгж тариа буудай тарьж байна. 

Улсын аварга тариаланч хамт олон болсон эдний компани Тариа будааныхаа үр шимийг орон нутагт харамгүй хүртээдэг байна. Сүүлийн гурван жилд ургац арвин байсан учраас эдний компани  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Рашаант сумандаа 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Харин өнөөдөр Улсын аварга тариаланч болсон энэ үедээ сумынхаа хүүхдийн цэцэрлэгт 10 сая төгрөг хандивлаж байан.

ШИНЭ МЭДЭЭ