“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Хязгаараас Чинад багийн хүндэт гишүүн боллоо
2022.02.17
Эрүүл мэнд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Хязгаараас Чинад багийн хүндэт гишүүн боллоо

Хязгаараас Чинад багийнхний зүгээс түүнд хүүхэд бүрийн халуун зүрх цохилохын төлөө хамтдаа байгаад талархал илэрхийллээ.

"Сонгдо" эмнэлгийн захирал, зүрхний эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос амжилттай хэрэгжүүлж 300 орчим хүүхдэд амьдрал бэлэглэсэн. Тэрээр энэхүү төслийнхөө дараа дахин нэг төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь “Хязгаараас Чинад” буюу Монголын алслагдсан хилийн сумдад амьдарч буй зүрхний мэс засалд орох шаардлагатай хүүхдүүдийг үзэж, мэс засал хийж эхэлсэн.

Энэхүү төсөлд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захриал Б.Ганхуяг нэгджээ. Тэрээр  "Буянтай үйл хийж, бяцхан зүрх бүхний төлөө явдаг энэ багийн гишүүн болсондоо туйлаас талархаж байна. Та бүхний үйлс бүтэмжтэй, зам нь дардан байг" хэмээжээ.

ШИНЭ МЭДЭЭ