МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан: Бүх шатанд нэг зүгт харж байж дүүргээ хөгжүүлнэ
2022.02.18
Орон нутгийн хөгжил

Э.Бат-Амгалан: Бүх шатанд нэг зүгт харж байж дүүргээ хөгжүүлнэ

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн удирдлага алба хэлтсүүд уулзаж 2022 онд Улс, нийслэл, дүүргийн төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл солилцлоо.

Энэ ажлын хүрээнд “Хөгжлийн зураглал – 2030” баримт бичгийн анхны сонсголыг хийлээ. “Хөгжлийн зураглал – 2030” баримт бичиг нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа – 2050”, Нийслэлээс барьж буй “Улаанбаатар хот – 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдан хийгдэж байгаа юм.

Ингэснээр 2030 он хүртэл Баянзүрх дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвөөр эрүүл мэнд, нийгэм, ногоон хөгжил, боловсрол, авто зам, дэд бүтэц гэх мэт бүх салбарт хийгдэх ажлууд тодорхой болж, бүх шатанд нэг зүгт харж баримт бичгийн дагуу ажиллахад дүүрэг орон нутаг хурдацтай хөгжих боломж бололцоо бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ