МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Социал демократ үзэл баримтлал ба эдийн засаг сэдвээр залуучуудтай ярилцлаа
2022.02.24
Эдийн засаг, Худалдаа

Социал демократ үзэл баримтлал ба эдийн засаг сэдвээр залуучуудтай ярилцлаа

УИХ-ын гишүүн Э.Батшугар “Фриедрих Эйбэрт”-ийн сан, Стратеги академиас зохион байгуулж буй “Залуу Манлайлагчдын хөтөлбөр”-ийн хүрээнд “Социал демократ үзэл баримтлал ба эдийн засаг” гэсэн сэдвээр МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаа, Эдийн засагч Б.Мөнхсоёл нартай хамт зочин илтгэгчээр оролцож яриа хийлээ.

Энэхүү хөтөлбөр нь залуучуудын нийгэм, улс төрийн ойлголт, идэвх, оролцоог нэмэгдүүлэх, салбарын төлөөлөл болсон шилдэг залуусыг нэгтгэх, улс төрчидтэй ярилцах, холбоо тогтоох, шилдэг судлаач, багш нараас суралцах, ур чадвараа, хувь хүний хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулах боломжийг олгох зорилготой юм.

ШИНЭ МЭДЭЭ